“В.А.Моцартын бүтээлүүд” сонгодог хөгжмийн үдэш болно
Монгол Улсын Филармони тайзнаа ирэх 27-ны өдөр “В.А.Моцартын бүтээлүүд” сонгодог хөгжмийн үдэш болох гэж байна. Энэхүү тоглолт филармонийн энэ дөрөвдүгээр улиралд хөгжмийг таашаагч, сонсогчдод зориулж буй төслийн хүрээнд болж байгаа.
Мэдээллийн алба

Өнгөрсөн бямба гарагт 46 дахь жилийнээ нүүрийг үзэж байгаа “Баян Монгол” жазз найрал хөгжмийн “City Swing” тоглолтоороо үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн бол энэ удаад Австри зохиолч, Сэргэн мандалтын дараа үеийн нэрт төлөөлөгч В.А.Моцартын бүтээлүүдийг хүргэх юм байна.
Энэ тоглолтын удирдаачаар СТА Д.Нямдаш, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн, лектор, хөгжим судлаач М.Цогбадрах, гоцлол хөгжимчнөөр СТА С. Мөнхзаяа, СТА З.Отгон нар гоцлон хөгжимдөх юм.