В.Азаренка Австралийн нээлттэй тэмцээнд тав дахь удаагаа шөвгөрлөө
Австралийн нээлттэй тэмцээний финалын тоглолтууд өчигдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд энэ өдөр дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байгаа Беларусын теннисчин Виктори Азаренка, Чехийн теннисчин Барбора Стрикова нар учраа таарлаа.
Мэдээллийн алба

Австралийн нээлттэй тэмцээний хошой аварга Викториа Азаренка энэ өдөр өрсөлдөгчөө 6:2, 6:4-ийн харьцаатайгаар төвөггүйхэн буулган авсан юм. Азаренка сүүлийн таван жил тасралтгүй шигшээ тоглолтод шалгараад байна. Тэрбээр дараагийн шатанд дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байгаа ХБНГУ-ын теннисчин Анжелика Кербертэй тоглоно.
2016 оны талбайн теннисийн анхны их дуулга болох Австралийн нээлттэй тэмцээн энэ сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулна. Түрүүлсэн теннисчин 3.8 сая долларын мөнгөн шагнал хүртэж, чансаандаа 2000 оноо нэмнэ.