Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

В.Батбаяр агсны нэрэмжит боксын УАШТ үргэлжилж байна

28 насандаа улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож байсан тэрээр Монголын боксын спортыг шинэ төвшинд хүргэж чадсан гавьяат байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
В.Батбаяр агсны нэрэмжит боксын УАШТ үргэлжилж байна
В.Батбаяр агсны нэрэмжит боксын УАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

ХХ зууны манлай боксчин, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байна.

28 насандаа улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдож байсан тэрээр Монголын боксын спортыг шинэ төвшинд хүргэж чадсан гавьяат билээ.

В.Батбаяр нь 1972 оны Мюнхэний зуны олимпийн наадамд 48 кг-д өрсөлдөж, 1975 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Түүний шавь нараас гавьяат тамирчин Н.Энхбат “Сөүл-1988” зуны олимпоос хүрэл, ААШТ-ээс 1989 онд алт, 1987 онд мөнгөн медаль, гавьяат тамирчин Н.Баярсайхан “Барселона-1992” зуны олимпийн наадмаас хүрэл, ААШТ-ээс 1987, 1989 онд алт, гавьяат тамирчин Р.Отгонбаяр агсан 1982 оны ДАШТ-ээс мөнгө, ААШТ-нд 1980 онд алт, Азийн наадмаас 1978 онд хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Энэ удаагийн УАШТ нь эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийнх болж байгаа бөгөөд нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байна.

Тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөнө.

Хуваалцах