Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

В.Путинээс санаа авч үнэртэн зохион бүтээжээ

"Leaders Number One" гэсэн нэртэй тус үнэртэй ус өнгөрсөн долоо хоногт Москва хотод худалдаанд гарсан байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
В.Путинээс санаа авч үнэртэн зохион бүтээжээ
В.Путинээс санаа авч үнэртэн зохион бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Беларусын үнэртэн бүтээгч Владислав Рекунов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс санаа авч нэгэн үнэртэнг бүтээжээ. "Leaders Number One" гэсэн нэртэй тус үнэртэй ус өнгөрсөн долоо хоногт Москва хотод худалдаанд гарсан байна. Өөрийн зохион бүтээсэн үнэртний талаар Владислав Рекунов “Энэ үнэртэн дулаан, зөөлөн хэрнээ бат бөх, чанга мэдрэмжийг төрүүлэх бүтэцтэй” гэж тайлбарлажээ.

Уг үнэртэй ус хар шилтэй бөгөөд шилэн дээр Путины төрхийг буулгажээ. Үнэртэн Оросын их дэлгүүрүүд болон интернетээр 6500 рубль буюу 95 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа аж.

Хуваалцах