"Валенсия" клуб 13-р байрт бичигдэж байна
Испанийн шилдэг багуудын "Валенсия" клуб лигийн 27-р тойрогт "Спортинг Хихон" клубыг "Месталья" цэнгэлдэх хүрээлэндээ хүлэээн авлаа.
Мэдээллийн алба

Нарлаг Испанийн шилдэг багуудын "Валенсия" клуб лигийн 27-р тойрогт "Спортинг Хихон" клубыг "Месталья" цэнгэлдэх хүрээлэндээ хүлэээн авлаа. Энэ тоглолтын эхний гоол тоглолтын 2-р үед орсон. Энэ удаад зочдоос Хорват хагас хамгаалагч Дуеэ Чоп гоолыг оруулж, энэ улирлын 8 дахь гоолоо өөрийн нэр дээр бүртгүүллээ. Харин "Валенсия"-гаас 21 настай Марокко залуу Мунир Эль-Хаддади 85 дахь минутад гоол оруулж, тоглолт мөн 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм. "Валенсия"-гийн залуус одоогоор 30 оноотой лигийн хүснэгтийн 13-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.


















