Валерия Коблова алтын төлөө барилдвал П.Орхон дагах барилдаан хийнэ
Барилдаан 11:1 онооны харьцаагаар Валерия Сергеевна Кобловагийн ялалтаар өндөрлөв.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 58 кг-ын жинд манай улсын тамирчин ОУХМ П.Орхон эхний барилдаандаа ялж шөвгийн 16-д үлдсэн. Шөвгийн 16-д тэрбээр ОХУ-ын бөх Валерия Сергеевна Кобловатай таарч барилдлаа. Барилдаан 11:1 онооны харьцаагаар Валерия Сергеевна Кобловагийн ялалтаар өндөрлөв. Ингэснээр ОХУ-ын бөх Коблова алтын төлөө барилдах эрхтэй болвол манай тамирчинд дагах барилдаан хийх боломж олдох юм.
Хуваалцах


















