Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Вашингтон Кэпиталс" хожлын буухиагаа эхлүүллээ

"Вашингтон Кэпиталс" хожлын буухиагаа эхлүүлж, 5 дараалан хожоод байна

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Вашингтон Кэпиталс" хожлын буухиагаа эхлүүллээ
"Вашингтон Кэпиталс" хожлын буухиагаа эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн улирал лигийн 30 багийг амжилтаараа тэргүүлсэн лигийн өнөө цаг үеийн хүчирхэг багуудын нэг "Вашингтон Кэпиталс" 2016/17 оны улирлын 11 дэх тоглолтдоо Флорида хотын "Пантерс" багийг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Сүүлийн 4 тоглолтод дараалан ялж, хожлын буухиагаа эхлүүлээд байсан нийслэлчүүд энэ өдөр ч шилдэг тоглолттой байгаагаа харуулж, олон шуургалсан довтолгооныг гүйцэтгэсэн. Тэд тоглолтын эхнээс хурдтай, хүчтэй, уран гоё тоглолтыг үзүүлж 4:2-ын харьцаатай үндсэн цагийн 60 минутад өрсөлдөгчөө хожсон байна. Багийн шилдэг довтлогч Т.Ж Оши энэ өдөр 2 гоолыг оруулсан бол Александр Овечкин, Ларс Эллер нар тус бүр нэг гоолыг оруулжээ.

Өдгөө 31 настай ОХУ-ын шилдэг довтлогч Овечкин энэ улирал эхлээд 7 гоол оруулж, 4 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай лигийг үргэлжлүүлж байна. Нийслэлчүүд ийнхүү 5 тоглолт дараалан хожсоноор 17 оноотой болж, дорнод бүсийн 4-р байрт дэвшээд байна. Харин Плоридачуудаас энэ өдөр лигийн домогт довтлогч, 44 настай Яромир Ягр хөлөө бэртээсэн таагүй үйл явдал боллоо. Флоридагийн хувьд өөр 3 довтлогч нь бэртэлтэй байгаа бөгөөд хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байгаа юм.

Хуваалцах