Вашингтончууд хоёр дараалан хожигдлоо
Вашингтончууд хоёр дараалан хожигдлоо
Мэдээллийн алба

“Коламбус Блю Жекетс” энэ өдөр дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч “Вашингтон Кэпиталс”-ийг өөрийн талбайдаа хүлээн авлаа. Багууд энэ өдөр хамгаалалт зонхилсон тоглолтыг үзүүлж, үндсэн цагт 1:1-ийн харьцаатай тэнцжээ. Швед довтлогч Ларс Никлас Бэкстрем эхний гоолыг оруулж Вашингтонд тэргүүллийг авчирсан бол Коламбусын жигүүрийн довтлогч Зак Веренски тооны харьцааг тэнцүүлжээ. Тоглолтын ялагч улмаар нэмэлт үед шийдэгдэж, нэмэлт үеийн эхний минутад Кэм Эткинсон хожлын гоолыг оруулж багтаа ялалтыг авчиржээ.
Түүний хувьд энэ улирал 5 гоол оруулж, 8 оновчтой дамжуулалт өгөөд байгаа юм. Коламбусын залуус одоогоор бүсийн 9-р байрт дэвшээд байгаа бол Барри Троц дасгалжуулагчтай нийслэл Вашингтон хотын шилдэг хоккейчид дорнод бүсийн 7-р байрт бичигдэж байна.


















