Вашингтоны төлөөлөгчид Туркийг зорино
Америкийн дэд ерөнхийлөгч болон тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга нар Турк улсыг удахгүй зорих юм байна. Вашингтоны төлөөлөгчид Туркийн ерөнхийлөгчтэй уулзаж, Сирийн хойд бүсэд өрнөж буй асуудлаар ярилцах юм.
Мэдээллийн алба

Америкийн дэд ерөнхийлөгч болон тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга нар Турк улсыг удахгүй зорих юм байна. Вашингтоны төлөөлөгчид Туркийн ерөнхийлөгчтэй уулзаж, Сирийн хойд бүсэд өрнөж буй асуудлаар ярилцах юм.
Америкийн дэд ерөнхийлөгч МайкПенсе болон Төрийн Нарийн Бичгийн Дарга МайкПомпео нарын Анкарад хийж байгаа айлчлалын гол зорилго Турк улсыг Сирийн хойд бүс нутаг дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг ятгах юм байна. МайкПенсе Туркийн ерөнхийлөгч Тайп Эрдогантай Анкара хотод тусгайлан уулзалт хийх бол МайкПомпео энэ уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Америкийн Нэгдсэн Улс Сирийн хойд бүс нутгаас цэргээ эргүүлэн татсаны дараа буюу өнгөрсөн долоо хоногоос эхлэн Туркийн арми Сирид цөмрөн ороод байгаа юм. Цагаан ордны тэргүүн ДональдТрампын Сириэс цэргээ татах шийдвэрийг Америкийн ардчилсан намынхан хүчтэй шүүмжилж байгаа юм. Харин ноён Трамп өнгөрсөн лхагва гарагт үг хэлэх үеэрээ Сирийн бүс нутагт цэргийн ажиллагаа явуулах эрхийг Вашингтон Анкарад олгоогүй гэж өөрийгөө хамгаалж байна. Тэрбээр Сирийн хилийн дагуух 7000 мил бүс нутгийг Америкийн цэргүүд хамгаалах ямар ч шалтгаан байхгүй гэсэн байна.
Сирийн энэхүү бүс нутаг Лалын улс бүлэглэлийн эсрэг Америкийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан Курд дайчдын хяналтад байдаг юм. Тэгвэл Трампын шийдвэр холбоотноосоо урвасан үйлдэл гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа ч өөрөө үүнийг эрс няцааж байгаа юм. Ажиглагчид ирэх жилийн сонгуультай холбоотойгоор Трампын засаг захиргаа Америкийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гэсэн бодлогоо улам идэвхжүүлж, Сириэс цэргээ эргүүлэн татсан гэж үзэж байгааг илэрхийлжээ.


















