Венесуэлийн тамирчин тэмцээнээ цааш үргэлжлүүлэхээр боллоо
“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөл үргэлжилж байна. Энэ удаагийн өрсөлдөөнөөс медальт байрт шалгарах тамирчин тодрорно.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын эрэгтэйчүүдийн байт харвааны ганцаарчилсан төрөл үргэлжилж байна. Энэ удаагийн өрсөлдөөнөөс медальт байрт шалгарах тамирчин тодрорно.
Эхний харваанд БНХАУ-ын тамирчин Ванг Дапенг, Венесуэлийн Элиас Малаве нар өрсөлдсөн. БНХАУ-ын тамирчин “Лондон-2012” олимпийн наадамд ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртэж байсан бол Венесуэлийн тамирчин энэ удаа хоёр дахь олимпдоо оролцож байгаа ч энгэрээ цоолж амжаагүй байсан юм.
Тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж 6:2-ын харьцаагаар Венесуэлийн тамирчин ялав.


















