Венецийн кино наадам эхэллээ
Италийн алдарт Венецийн кино наадам эхэллээ. Наадмыг жүжигчин Жорж Клүүни, Сандра Буллок нарын тоглосон “Таталцал” киногоор нээжээ.
Мэдээллийн алба

Италийн алдарт Венецийн кино наадам эхэллээ. Наадмыг жүжигчин Жорж Клүүни, Сандра Буллок нарын тоглосон “Таталцал” киногоор нээжээ. “Таталцал” киноны үйл явдал сансарт өрнөх бөгөөд Сандра Буллок дүрээ бүтээхийн тулд сансрын нисгэгч нараас зөвлөгөө авчээ. Харин Жорж Клүүни иогийн дасгалаар хичээллэж, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хошигножээ. “Таталцал” кино гурван хэмжээст технологийг ашигласан бөгөөд шинжлэх ухааны триллер төрөлд багтах аж. Клүүни, Буллок нар сансрын нисгэгчийн дүрд тоглож хөлөг нь солирын хэлтэрхийтэй мөргөлдсөний улмаас хав харанхуй хязгааргүй сансар огторгуйд орхигдоно. Киног Мексикийн Альфонсо Куарон найруулжээ. Тэр өмнө нь “Эрчүүдийн хүүхдүүд” киногоороо судлаачдын анхаарлыг татаж байсан “Таталцал” кино 80 сая ам.долларын өртгөөр бүтсэн аж. Венецийн кино наадмыг нээсэн энэ кино ирэх аравдугаар сарын 4-нд АНУ-д нээлтээ хийнэ.


















