Вэратти Англид ирэх үү
Английн хамгийн шилдэг клубуудын нэг болох "Манчестэр Юнайтэд" энэ зун хэд хэдэн томоохон наймаа хийх төлөвтэй байна.
Мэдээллийн алба

Английн хамгийн шилдэг клубуудын нэг болох "Манчестэр Юнайтэд" энэ зун хэд хэдэн томоохон наймаа хийх төлөвтэй байна. Тэд энэ удаад Италийн шигшээ баг болон ПСЖ клубын шилдэг хагас хамгаалагч Вэраттиг сонирхож байна. "Манчестэр Юнайтэд" түүний төлөө £79 саяыг төлөхөд бэлэн байгаа хэмээн Италийн томоохон хэвлэлүүдийн нэг "Corriere dello Sport" мэдээлж байна.
ПСЖ-ийн ахлагч Златан Ибрахимович ирэх улирлаас "Улаан чөтгөрүүд"-ийн төлөө тоглох болсон бөгөөд Вэратти ч мөн адил "улаан чөтгөр" болж магадгүй юм.
Вэраттигийн хувьд 2012 оноос Францын багийн төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд түүний гэрээ 2020 онд дуусах аж.




















