Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Вердер Бремен" дахин хожигдлоо

"Бундес лиг"-ийн тэмцээний 19-р тойргийн сүүлийн тоглолт өнөөдөр боллоо. “Аугсбург” клуб өөрийн талбайдаа “Вердер Бремен”-ийг хүлээн авчээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Вердер Бремен" дахин хожигдлоо
"Вердер Бремен" дахин хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Германы "Бундес лиг"-ийн тэмцээний 19-р тойргийн сүүлийн тоглолт өнөөдөр боллоо. “Аугсбург” клуб өөрийн талбайдаа “Вердер Бремен”-ийг хүлээн авчээ. “Эс-Жи-Эл” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтод багууд 2 үеийн минутын турш ширүүн өрсөлдөөнийг үзүүлжээ. Сүүлийн 8 тоглолтдоо хожил авч чадаагүй байсан "Вердер"-ээс энэ өдөр Теодор Гебре Селассие тооны харьцааг нээсэн. Гэсэн ч үүнээс 2хон минутын дараа “Аугсбург”-ийн Жонатан Шмид энэ улирлын эхний гоолоо оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн.

Тоглолтын 2-р үе эхлээд Герман довтлогч Макс Крузе торгуулийн цохилтоос хаалганд гоолыг оруулсанаар "Вердер" дахин хошуучлалыг авсан. Удалгүй “Аугсбург” ч дахин гоолын харьцааг тэнцүүлж чадсан. БНСУ-ын тамирчин Кү Жа Холийн довтолгоон амжилттай болсон юм. Тоглолтын сүүлийн минутад Кү Жа Холийн дамжуулалтаар Рауль Бобадилья хожлын гоолыг оруулж, багтаа бүтэн 3 оноо авчирсан. “Аугсбург” ийэхүү тун чухал хожлыг авсанаар 24 оноотой болж, лигийн хүснэгтийн 10-р байрт дэвшлээ.

Хуваалцах