Вилл Смит, Том Холланд нарын дуу оруулсан хүүхэлдэйн кино 27-нд нээлтээ хийнэ
Эл бүтээлд супер тагнуулч Лэнс буюу дур булаам, чадварлаг, бие хаа сайтай төгс эр агшин зуур тагтаа болоход Уолтер хүү түүний ажлыг үргэлжлүүлж, жинхэнэ төрхөө буцаан авахад тусалдаг аж.
Мэдээллийн алба

Холливудын найруулагч Ник Бруно, Трой Куэйн нарын найруулсан “Spies in Disguise” буюу “Зүсээ хувиргасан тагнуулчид” анимэйшн энэ сарын 27-нд нээлтээ хийнэ. “Аладдин” кинонд бирдийн дүр бүтээсэн Вилл Смит, “Хүн аалз” киноны гол дүр Том Холланд нар тоглосон тус анимэйшнд супер тагнуулчаас агшин зуур тагтаа болсон Лэнс(жүжигчин Вилл Смит), гайхалтай төсөөлөх чадвартай, гоц ухаантан Уолтер(жүжигчин Том Холланд) нар дэлхийг аврахын тулд нэг баг болдог.
Эл бүтээлд супер тагнуулч Лэнс буюу дур булаам, чадварлаг, бие хаа сайтай төгс эр агшин зуур тагтаа болоход Уолтер хүү түүний ажлыг үргэлжлүүлж, жинхэнэ төрхөө буцаан авахад тусалдаг аж.
Сонирхуулахад, “Зүсээ хувиргасан тагнуулчид” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ.


















