Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Виннипег Жетс” ялагдлын цувралаа зогсоолоо

“Виннипег Жетс” ялагдлын цувралаа зогсоолоо

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Виннипег Жетс” ялагдлын цувралаа зогсоолоо
“Виннипег Жетс” ялагдлын цувралаа зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Канадын “Виннипег Жетс” сүүлийн 5 тоглолтод хожигдоод байсан. Тэрээр өнөөдөр үндэсний хоккейн лигийн тэмцээний улирлын тоглолтын хүрээнд АНУ-ын “Нэшвилл Предаторс” багийг өөрийн талбайдаа хүлээн авч, 24 дэх тоглолтоо хийсэн байна. Энэ тоглолт 3 үеийн 60 минутын турш талбайн эздийн давамгайлал дор өрнөж, "Виннипег Жетс" 3:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Гоолуудыг Дрю Стэффорд, Адам Лаури, Марк Шайфли нар хаалганд оруулсан. 23 настай, шинэ залуу шилдэг довтлогч Марк Шайфли улирал эхлээд 12 шайб оруулж, 12 гоолын дамжуулалт өгөөд байгаа юм. Сүүлийн 3 тоглолтод дараалан хожоод байсан “Нэшвилл Предаторс” өнөөдөр хожигдсон ч өрнөд бүсийн 8-р байрт бичгдсэн хэвээр үлдэж байгаа бол “Виннипег Жетс” энэ бүсийн 10-р байрт лигийг үргэлжлүүлж байна.

Хуваалцах