Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“VIP DRIFT” шоу боллоо

Энэ оны хамгийн анхны дрифт шоу өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагджээ. Аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж, зохион байгуулалтын өндөр түвшинд болсон энэ удаагийн “VIP Drift” шоунд 18 клубын 60 гаруй тамирчин хурд, авьяас чадвараа сорьсон юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“VIP DRIFT” шоу боллоо
“VIP DRIFT” шоу боллоо. Зураг: МҮОНРТ

Энэ оны хамгийн анхны дрифт шоу өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагджээ. Аюулгүй байдлыг дээд зэргээр сахиж, зохион байгуулалтын өндөр түвшинд болсон энэ удаагийн “VIP Drift” шоунд 18 клубын 60 гаруй тамирчин хурд, авьяас чадвараа сорьсон юм.

Ингээд тэмцээнд оролцогчдоос хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа “V-6” клубын тамирчин О.Ууганхүү тэргүүлсэн бол хоёрдугаар байрт “Drift work” клубын тамирчин н.Баянмөнх, гуравдугаар байрт “Speed Sick” н.Бат-Очир, тусгай байрт Монголын анхны эмэгтэй дрифтчин Д.Болортуяа шалгарлаа.

Тэмцээний нэгдүгээр байр эзлэсэн тамирчинд 800 000 төгрөг, хоёрдугаар байрт орсон тамирчинд 600 000, гуравдугаар байрт орсон тамирчинг 400 000, тусгай байрт орсон тамирчинг 200 000 төгрөгөөр урамшуулсан бөгөөд ивээн тэтгэгч болон хамтран зохион байгуулагчид мөн шагнал гардууллаа.

Энэ жил тусгай байрт шалгарсан Д.Болортуяагийн хувьд залуустай эн зэрэгцэхүйц өрсөлдөж байсан бөгөөд энэ жил түүний ур чадвар мэдэгдэхүйц нэмэгдсэн байлаа. Түүний хувьд энэ төрлөөр чамгүй удаан хичээллэж байгаа Монголын ирээдүйтэй тамирчинд тооцогддог анхны эмэгтэй дрифтчин юм.

Тус шоуны салхийг хагалж, агаарын үзүүлэх тоглолтууд, циркийн болон мотоспортын үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдээр дүүрэн байсан бөгөөд энэ удаагийн шоуг “Андра модель” агентлагийн загвар өмсөгч, үзэсгэлэнт охид чимсэн юм.

Хуваалцах