Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Виталина Бацарашкина: Медалийн өнгө хэрхэн хувирах нь хормын дотор л шийдэгддэг

Тэрбээр “Үнэхээр гайхалтай байна. Гэхдээ одоо болтол сайн тайвширч чадахгүй л байна. Манай орны тамирчид маш удаан бэлтгэл хийсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Виталина Бацарашкина: Медалийн өнгө хэрхэн хувирах нь хормын дотор л шийдэгддэг
Виталина Бацарашкина: Медалийн өнгө хэрхэн хувирах нь хормын дотор л шийдэгддэг. Зураг: МҮОНРТ

Хийн гар бууны 10 метрийн төрөлд мөнгөн медалийг ОХУ-ын 19 настай тамирчин Виталина Бацарашкина хүртсэн. Тэрбээр “Үнэхээр гайхалтай байна. Гэхдээ одоо болтол сайн тайвширч чадахгүй л байна. Манай орны тамирчид маш удаан бэлтгэл хийсэн. Тиймээс бид сүүлийн шатанд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Медалийн төлөө бүхий л чадвараа шавхан хөдөлмөрлөсөн. Тиймдээ ч их итгэлтэй байлаа. Гэхдээ олимпийн наадам гэдэг амаргүй даваа. Бие махбод, сэтгэлзүйн хувьд медалийн өнгөө хэрхэн хувиргах нь хэдхэн хоромд л шийдэгддэг. Зарим зүйл бодсоноор болдоггүй. Яг энэ цаг мөчид маш онцгой мэдрэмж төрж байна” гэж медалиа гардаж авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцжээ.

Хуваалцах