Владимир Хинчегашвили коронавирусийн улмаас Болгарын тэмцээнийг өнжинө
түүний оронд барилдах тамирчин Софид эрх авч чадахгүй бол Ладо (түүний хоч) олимпын наадмыг гэрээсээ үзэхээс өөр сонголтгүй болж байна.
Мэдээллийн алба

Олимпын наадмын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Владимир Хинчегашвили коронавирусийн халдвар авчээ. Ийн тэрбээр тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох Токиогийн олимпын эрх олгох хамгийн сүүлийн тэмцээнийг өнжихөөр болов.
Хэрэв түүний оронд барилдах тамирчин Софид эрх авч чадахгүй бол Ладо (түүний хоч) олимпын наадмыг гэрээсээ үзэхээс өөр сонголтгүй болж байна.


















