Владимир Хнедка Монголд сургалт явуулахаар уригдан иржээ
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех Улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулахаар уригдан иржээ.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех Улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулахаар уригдан иржээ.
Тэрбээр Монголын жүдочдын бэлтгэлийн зааланд зочилж, 2017 оны УАШТ-нд оролцох тамирчин болон багш, дасгалжуулагч нарт хэдхэн хоногийн өмнө IJF-ийн шинэ батлагдсан дүрмийг танилцууллаа.
Владимир Хнедка маргааш жүдо бөхийн шүүгчдэд дүрмийн талаар сургалт явуулна.
Тэрбээр ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриковтой энэ сарын 16-18-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ийг дэнслэх ажээ.


















