Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Владимир Путин пуужингийн гэрээнээс гарах тогтоолын төсөл санаачиллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужингийн гэрээнээс гарах тогтоолын төсөл санаачиллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Путин пуужингийн гэрээнээс гарах тогтоолын төсөл санаачиллаа
Владимир Путин пуужингийн гэрээнээс гарах тогтоолын төсөл санаачиллаа. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужингийн гэрээнээс гарах тогтоолын төсөл санаачиллаа. ОХУ, АНУ-тай байгуулсан Бага болон дунд тусгалын пуужин устгах гэрээнээсээ татгалзах тогтоолын төслийг Владимир Путин пүрэв гарагт парламентдаа танилцуулсан байна.

Оросын төрийн Дум батлавал хуулийн дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч пуужингийн гэрээнээс гарах асуудлыг үзэмжээрээ шийдэх боломжтой болох юм байна.
Өнгөрөгч хоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зөвлөлтийн үед байгуулсан Бага болон дунд тусгалын пуужин устгах гэрээнээс гарна гэдгээ зарлаж, “Оросын тал “9-M729” гэдэг пуужин туршиж гэрээний зүйл заалтыг зөрчсөн” хэмээн мэдэгдсэн юм. Энэ дагуу АНУ ирэх наймдугаар сард албан ёсоор гэрээг орхихоор болоод байна.

1987 оноос хэрэгжиж эхэлсэн энэ гэрээ хоёр талыг 500-гаас 5 мянга 500 км-ын тусгалтай газарт суурилуулдаг далавчит болон баллистик пуужингуудыг хөгжүүлж, байршуулахыг хориглосон байдаг. Харин Москва “9-M729” гэдэг пуужин нь гэрээнд заасан заалтаас өөр пуужин гэж мэдэгдсээр ирсэн юм.

Хуваалцах