Волейбол сонирхогчдын УАШТ болно
Монголын Волейболын Залуучуудын Холбоо волейбол сонирхогчдын дунд С зэрэглэлийн буюу сонирхогчдын гэсэн тодотголтой “Медальд Хүрэх Зам” тэмцээнийг өнгөрөгч онд зохион байгуулж байсан.
Мэдээллийн алба

Монголын Волейболын Залуучуудын Холбоо волейбол сонирхогчдын дунд С зэрэглэлийн буюу сонирхогчдын гэсэн тодотголтой “Медальд Хүрэх Зам” тэмцээнийг өнгөрөгч онд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ онд уг тэмцээнийг өргөжүүлж, "Сонирхогчдын УАШТ" болгон чанаржуулж байна.
Мөн энэ тэмцээнд оролцох тамирчдын ангилал, нас хүйс, зэрэг цолоор нь ялгах, тэмцээний өрсөлдөөний чанарыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч жилд хоёр удаа зохион байгуулж байхаар боллоо. Түүнчлэн тамирчдад медаль гардуулахаас гадна "Шилдгийн шилдэг" тамирчинг тодруулж, амжилттай оролцсон дасгалжуулагчдыг тусгай шагналаар шагнах өөрчлөлтүүдийг оруулахаар аж.
Ахмад тамирчдын хувьд нэг багт 35-40 насны хоёр спортын мастер тоглож болох бөгөөд 40-өөс дээш насны мастер тамирчдаас бүрдсэн баг байж болох юм. Энэ нь спортын мастер гэж бичигдэж байгаа ч тэдний залуу үеийн уран чадварлаг тоглолтоос үлдсэн туршлага, тамирчны ёс зүй, өрсөлдөх чадвар, багийн эвсэг тоглолт, ахмад үеэ таних, зорилготой юм.
Энэхүү тэмцээнийг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. 4-5 дугаар сард Монголын Бүх Ард Түмний Спартикиад болох тул наана нь тамирчдаа бэлтгэлжүүлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулж буй аж.


















