Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Волейболчид Бээжин хотноо бэлтгэлээ базааж байна

Монголын волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдрөөс эхлэн Бээжин хотноо хамтарсан бэлтгэлд гарчээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Волейболчид Бээжин хотноо бэлтгэлээ базааж байна
Волейболчид Бээжин хотноо бэлтгэлээ базааж байна. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өнөөдрөөс эхлэн Бээжин хотноо хамтарсан бэлтгэлд гарчээ. Хоёр улсын волейболчдын хамтарсан бэлтгэл гурав хоног буюу энэ сарын 4-6-ны өдрүүдэд болж байна. Бээжин хотыг зорихын өмнө манай шигшээ багийнхан нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын хоёрны хооронд Дархан-Уул аймагт вакум бэлтгэлд хамрагдсан.

Дашрамд дуулгахад, Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд менежер Ц.Одхүү, ахлах дасгалжуулагч Шүтоо Коичи, туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран, тоглогч А.Мөнхбаяр (багийн ахлагч), Э.Сайханбаатар (багийн дэд ахлагч), Э.Сайнбилэг, Д.Билгүүн, Э.Болор-Эрдэнэ, М.Цэрэнбаатар, А.Даваажаргал, М.Мягмарсүрэн, А.Түвшинтөгөлдөр, Т.Батбаяр, Э.Алтангэрэл, Г.Ган-Очир, Б.Болдбаатар, М.Өсөхбаяр, М.Ганбилэг, Б.Анхбаяр, Б.Хосбаяр, Б.Ууганцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Баттөгс нар багтаад байна.

Хуваалцах