Волейболийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хоёрдугаар тойрог эхэллээ
Өнгөрөгч есдүгээр сарын 23-д эхэлсэн тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 улсын баг өрсөлдөж байгаагаас урьдчилсан шатнаас Аргентин, Тунис, Канад, Тайланд, Куба зэрэг найман баг хасагдсан.
Мэдээллийн алба

Итали улсад үргэлжилж буй волейболын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Өнгөрөгч есдүгээр сарын 23-д эхэлсэн тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 улсын баг өрсөлдөж байгаагаас урьдчилсан шатнаас Аргентин, Тунис, Канад, Тайланд, Куба зэрэг найман баг хасагдсан. Хоёрдугаар тойрогт багтсан шилдэг 16 багаас зургаан баг цааш тоглох эрхийг авах юм. Өчигдрөөс эхлэн хоёрдугаар тойргийн тоглолт эхэлсэн бөгөөд энэ сарын 5-нд өндөрлөснөөр шилдэг зургаан баг тодрох учиртай. Одоогоор Е хэсгийн БНХАУ, Итали, F хэсгийг АНУ, Бразилийн багууд удаалж байна.
Хоёрдугаар тойргийн эхний тоглолтын дараах дүнг хүснэгтээр танилцуулбал:
Е хэсэг

Энэ хэсгийн гол өрсөлдөөн БНХАУ, Итали, Доминикан болон Япон, Хорватын хооронд өрнөнө. Өчигдөр болсон тоглолтын дүнгт танилцуулъя:
Доминикан БНУ-Белги 3-2 (25–17, 25-22, 22-25, 22-25, 15-6)
Хорват-Япон 3-2 (18-22, 25-23, 25-27, 25-20, 15-8)
Итали –Азарбайжан 3-1 (25-19, 25-21, 21-25, 25-23)
Герман-БНХАУ 0-3 (16-25, 23-25, 23-25)
Е хэсэг

Энэ хэсэгт АНУ, Бразил, ОХУ болон Сербийн хооронд томоохон өрсөлдөөн өрнөх болов уу. Өчигдөр болсон тоглолтын дүнгт танилцуулъя:
Серб-Нидерланд 3:0 (25-22, 25-23, 25-23)
Турк-АНУ 1:3 (29-27, (19-25, 23-25, 15-25)
Бразил-Казахстан 3-0 (25-22, 25-22, 25-18)
Болгар-ОХУ 1-3 (23-25, 15-25, 28-26, 19-25)
Өнөөдөр багууд хоёр дахь тоглолтоо хийх бөгөөд маргааш тоглолтгүй өнжинө. Харин хэсгийн сүүлийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 4-5-нд болж, гуравдугаар тойрогт өрсөлдөх шилдэг зургаан баг тодрох юм.


















