Волейболын идэрчүүдийн УАШТ эхэллээ
Волейболын идэрчүүдийн УАШТ өнгөрсөн бямба гарагаас ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

Волейболын идэрчүүдийн УАШТ өнгөрсөн бямба гарагаас ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Харин нээлтийн арга хэмжээ өнөөдөр болсон юм.
Нээлтэнд Монголын волейболын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, тус аймгийн засаг дарга Г.Батжаргал, Биеийн тамир спортын газрын дарга Д.Мэндбаяр нарын зэрэг эрхмүүд оролцов.
Тэмцээн Монгол Улсын таван бүсээс шалгарсан шилдгийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг өрсөлдөж байна.
Тэд дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд тэмцээнийг Монголын волейболын холбоо, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, зардлыг дээрх аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах аж.
Баянхонгор аймагт сүүлийн жилүүдэд волейболын спорт амжилттай хөгжиж буйн илрэлийг нь 2015 оны Монголын хүүхдийн спортын тавдугаар их наадмын хүрэл, идэрчүүдийн УАШТ-ий алт, 2016 оны 16 хүртэлх насны УАШТ-ээс охидын баг мөн адил алт, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэнээр нь дүгнэж болно.
Энэ удаагийн тэмцээнд Баянхонгороос Э.Мөнхбат, О.Загдсүрэн дасгалжуулагчтай С.Булгантамир ахлагчтай охидын баг, Г.Амартүвшин ахлагчтай хөвгүүдийн баг оролцож байна.


















