Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Волейболын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Цэдэнсодном агсны нэрэмжит волейболын "Супер 8" идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чойр хотноо энэ сарын 01-ээс 07-ны өдрүүдэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Волейболын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна
Волейболын идэрчүүдийн УАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Цэдэнсодном агсны нэрэмжит волейболын "Супер-8" идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чойр хотноо энэ сарын 01-ээс 07-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд зохион байгуулагдаж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Л.Цэдэнсодномын агсны гэр бүл, хүүхдүүд, үе үеийн шавь нар оролцсон юм.

Энэхүү тэмцээнд 6 аймаг, 1 дүүргийн эмэгтэй 7, эрэгтэй 6, нийт 13 багийн 160 гаруй тамирчид оролцож байна.

Хуваалцах