Волейболын холбоо Зүүн Азийн бүсийн АШТ-тэй холбогдуулан мэдээлэл хийнэ
Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-15-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болох билээ.
Мэдээллийн алба

Азийн волейболын холбооны ивээл дор болох эрэгтэйчүүдийн Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 10-15-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болох билээ.
Тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Монгол, Хонгконг, Тайвань улсын нийт найман баг оролцох юм. Монголын Волейболын холбооноос тэмцээний бэлтгэл ажил болон шууд дамжуулах багийг танилцуулах хэвлэлийн бага хурлыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-ний 11:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд хийхээр боллоо.


















