Волейболын “С” зэрэглэлийн тэмцээн болно
Волейболын спортыг сонирходог залуусыг эрүүл, идэвхитэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор Монголын волейболын залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулда
Мэдээллийн алба

Волейболын спортыг сонирходог залуусыг эрүүл, идэвхитэй амьдралд уриалан, волейболын спортоор хичээллүүлэн багийн ажиллагаанд сургаж, эрүүл чийрэг, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор Монголын волейболын залуучуудын холбооноос волейбол сонирхогчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “С” зэрэглэлийн тэмцээнээ энэ сарын 21-23-нд хийх гэж байна.
Тэмцээнд:
“D” зэрэглэлээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй зургаан баг өрсөлдөнө. Гэхдээ 2 “A” зэрэглэлд хоёр жил “B” зэрэглэлийн тэмцээнд нэг жил оролцоогүй бүх тамирчин юм.
“А” зэрэглэлд клубуудын нэрэмжит болон насанд хүрэгэчдийн УАШТ-ий шилдэг дөрвөн баг 2015-2016 онд хамааралтай тоглогчид.
“B” зэрэглэлд клубуудын нэрэмжит тэмцээн хоёрдугаар багаас орсон бол “B” зэрэглэлд багтана.
35 наснаас дээш мастер цолтой тамирчид багт хоёр байх ба 40-өөс дээш насныхад хамаарахгүй.
Орон нутаг, дүүргийн шигшээ баг, клубын багууд зааврын дагуу орж болно.
Чөлөөт хамгаалагч тоглочид хамаарахгүй “D” зэрэглэлээс өөр бүх тэмцээнд оролцох эрхтэй. Зөвхөн үүргийнхээ дагуу тоглох боломжтой аж.
Тэмцээний техникийн зөвөлгөөн энэ сарын 18-нд Монголын залуучуудын холбооны хурлын танхимд болно.
Сонирхуулахад, тус холбооноос зохион байгуулдаг “B” зэрэглэлийн УАШТ ирэх арваннэгдүгээр сарын 4-6-нд болох юм.


















