Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Волейболын шүүгчийн сургалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монголын волейболын холбооноос Улаанбаатар хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд болох олон улсын шүүгчийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Волейболын шүүгчийн сургалтын бүртгэл өнөөдөр дуусна
Волейболын шүүгчийн сургалтын бүртгэл өнөөдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Монголын волейболын холбооноос Улаанбаатар хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд болох олон улсын шүүгчийн сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалтын бүртгэл Монголын волейболын холбоон дээр энэ сарын 3-6-ны өдрүүдэд болж, өнөөдөр сургалтын бүртгэлийн хугацаа дуусч байна. Энэхүү сургалтыг Олон улсын волейболын холбооны зааварлагч, БНХАУ-ын иргэн, ноён Сун Жиан Хуй удирдан явуулах аж.

Сургалт тав хоног үргэлжлэх бөгөөд амжилттай суралцагсдад Олон улсын волейболын холбооны батламжийг гардуулах аж.

Хуваалцах