"Вольфсбург" клуб "Менхенгладбах"-ыг талбайд нь хожлоо
"Боруссиа Менхенгладбах" энэ удаад өөрийн "Боруссиа Парк"-даа лигийн хүчирхэг өрсөлдөгч "Вольфсбург" клубыг хүлээн авч, улирлын 16 дахь тоглолтоо хийлээ.
Мэдээллийн алба

"Боруссиа Менхенгладбах" энэ удаад өөрийн "Боруссиа Парк"-даа лигийн хүчирхэг өрсөлдөгч "Вольфсбург" клубыг хүлээн авч, улирлын 16 дахь тоглолтоо хийлээ. Тоглолт эхлээд 3 минутын дараа Даниэль Калижури гоолын салхийг хагалсан. Тоглолтын 2-р үед талбайн эздийн шилдэг хослол болох Ларс Штиндль, Торган Азар нарын хослол амжилттай болж, тооны харьцааг тэнцүүлсэн. Гэсэн ч Германы шигшээ багийн тамирчдын хослол жожлын гоолыг оруулж, "Вольфсбург" клубт бүтэн 3 оноог авчирсан. Энэ удаад Юлиан Дракслерын дамжуулалтыг герман довтлогч Марио Гомес амжилттай төгсгөж, ялалтын гоолыг оруулжээ. Багууд одоогоор адил 16 оноотой хүснэгтийн 13, 14-р байрт бичигдэж байна.


















