Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Вондерлайнд” электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт болно

Манай улсад анх удаа өргөн хүрээнд болох “Вондерлайнд” нэртэй электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт "River Beach Resort”-д болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Вондерлайнд” электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт болно
“Вондерлайнд” электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт болно. Зураг: МҮОНРТ

Манай улсад анх удаа өргөн хүрээнд болох “Вондерлайнд” нэртэй электроник хөгжмийн наадам ирэх баасан гарагт "River Beach Resort”-д болох гэж байна. Энэ талаар тус шоуны зохион байгуулагч DJ Show буюу Б.Энхбат "Бид залуучуудаа хүлээж авах л үлдсэн. Монголд ийм том тайз засалт, гэрэлтүүлэг, хөгжмийн дугаралт байж болдог юм байна гэдгийг харуулна. Хөтөлбөр таван хэсгээс бүрдэх бөгөөд хөгжим 17:00 цагт дугарч эхлэх тул залуус цагтаа ирээрэй" гэв.

Тус шоуг “MINT” club, “Beer House”, ҮДБЭЧ-ын уран бүтээлчид хамтран зохион байгуулах гэнэ. Тэд энэ арга хэмжээгээр сонирхолтой тайз засалт болон гэрэлтүүлэг, галын наадам, бүжгийн хамтлаг, элетро хөгжмийн гайхамшгийг залууст мэдрүүлэх аж.

Шоунд жижиг Амараа буюу С.Амарбаясгалант, “Honeymoon”, АНУ-ын DJ Майк Харис нарын хамтлаг урилгаар оролцох юм. Уг арга хэмжээ цаашид жил бүрийн зургаадугаар сарын хамгийн сүүлчийн долоо хоногийн баасан гарагт болж байх гэнэ.

Хуваалцах