Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Wonder woman-1984", “Шинэ Мутантууд”, “Black Widow” зэрэг киноны нээлт хойшлов

Кристофер Ноланы "Tenet" кино нээлтэндээ өөрчлөлт оруулаагүй бөгөөд ирэх долоодугаар сарын 17-ноос кино театруудаар гарна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Wonder woman-1984", “Шинэ Мутантууд”, “Black Widow” зэрэг киноны нээлт хойшлов
"Wonder woman-1984", “Шинэ Мутантууд”, “Black Widow” зэрэг киноны нээлт хойшлов. Зураг: МҮОНРТ

Коронавирусний улмаас Холлиувудын гол үйл ажиллагаанууд бүрэн зогссон. Түүнчлэн кино зураг авалтууд зогссоноос гадна зарим бүтээлүүд нээлтээ хойшлуулж буй. Тухайлбал, DC Comics-ийн "Wonder woman" киноны хоёрдугаар анги болох найруулагч Тетти Жеккинсийн бүтээл, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн "Wonder woman-1984" ирэх зургаадугаар сарын 5-нд нээлтээ хийх байсан. Тэгвэл шинэ ангийн нээлт COVID-19 цар тахлын улмаас ирэх наймдугаар сарын 14-нийг хүртэл хойшилсон байна. Үүнээс гадна “Шинэ Мутантууд”, “Mulan”, “Black Widow”, “Аниргүй Орчин II” зэрэг кино нээлтийн өдрөө хойшлуулсан.

Харин "Warner bros" кино компанийн бүтээл, алдар найруулагч Кристофер Ноланы "Tenet" кино нээлтэндээ өөрчлөлт оруулаагүй бөгөөд ирэх долоодугаар сарын 17-ноос кино театруудаар гарна.

Сонирхуулахад, "Wonder woman-1984" кинонд 1980 оны хүйтэн дайны үед Диана "Cheetah" хочит Барбара Энн Минерватай тэмцэлдэх аж. Мөн эхний ангид Германчуудын бүтээсэн химийн тэсрэх бөмбөгийг устгахаар амиа золиосолдог Дианагийн хайртай залуу Стив Тревор энэ ангид дахин гарах аж.

Хуваалцах