“World Elite Karate Championships”-оос Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ
Тэмцээнд 130 гаруй орны шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, дайчин чанараараа өрсөлдсөн байна.
Мэдээллийн алба

“World Elite Karate Championships” тэмцээнээс Н.Нэмүн алт, Н.Нэгүн, О.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ.
Киокушинкай каратэгийн дэлхийн шилдгүүдийн аварга шалгаруулах “World Elite Karate Championships” тэмцээн Японы нийслэл Токио хотноо болов.
Тэмцээнд 130 гаруй орны шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвар, дайчин чанараараа өрсөлдсөн байна.
Н.Нэмүн нь таван настайдаа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд өнгөрсөн жил Японы мэргэжлийн каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж байжээ.
Сонирхуулахад, Н.Нэгүн, Н.Нэмүн нар төрсөн ах дүүс юм. Тэд хамтдаа Улаанбаатар хотод О.Хонгорзул багшийн удирдлага дор бэлтгэлээ хийж буй.


















