Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

XVIII зууны үеийн хятадын шаазан ваар 4.6 сая ам.доллар хүрчээ

XVIII зууны үед Хятад улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Чин улсын 6 дугаар хаан Тэнгэр Тэтгэгчийн эзэмшилд байсан шаазан ваарыг бямба гарагт Парис хотод дуудлага худалдаанд оруулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
XVIII зууны үеийн хятадын шаазан ваар 4.6 сая ам.доллар хүрчээ
XVIII зууны үеийн хятадын шаазан ваар 4.6 сая ам.доллар хүрчээ. Зураг: МҮОНРТ

XVIII зууны үед Хятад улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Чин улсын 6 дугаар хаан Тэнгэр Тэтгэгчийн эзэмшилд байсан шаазан ваарыг бямба гарагт Парис хотод дуудлага худалдаанд оруулсан байна.

Гадна талдаа эзэн хааны ордны таван сарвуут лууг дүрслэн харуулсан энэхүү цэнхэр шаазан ваарыг дуудлага худалдаан утсаар оролцсон нэгэн Хятад хүн 4.6 сая ам.доллар буюу 4.1 сая еврогоор үнэ цохин худалдан авчээ.

Хятадын эртний үнэт эдлэл хэрхэн Франц улсад хүргэгдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. 1860 онд Франц-Английн экспедицийн цэргүүд Хятадын хааны зуны ордонд халдаж, тонож байжээ. Энэ үер тус шаазан ваар хулгайлагдаж, Франц руу тээвэрлэгдсэн гэж таамаглажээ.

Хуваалцах