Я.Зоригтбаатар улсын рекордыг шинэчиллээ
Казахстаны нийслэл Алмата хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн оюутан, залуучуудын Универсиад их наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ОУХМ Я.Зоригтбаатар улсын рекордыг шинэчиллээ.
Мэдээллийн алба

Тэрбээр 15 минутын өмнө 500 метрийн зайд уралдсан бөгөөд тус зайг 37 секундад туулсан амжилт гаргаж, улсын рекордыг хоёр секундээр эвдсэн байна.
Я.Зоригтбаатар өмнө нь энэ зайд 39 секунд хурдалж, улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож байсан юм. Харин өнөөдөр 1500, 3000 метрийн зайд уралдав.