Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Яао Мин сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчдыг бэлдэж байна

Яао сан сагсан бөмбөг болон бусад спортын хэрэгслийг сургуулиудад хандивладаг аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яао Мин сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчдыг бэлдэж байна
Яао Мин сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчдыг бэлдэж байна. Зураг: МҮОНРТ

NBA-ийн бүх оддын багт нэрлэгдэж байсан урд хөршийн сагсан бөмбөгч Яао Мин өөрийн нэрэмжит сайн үйлсийн сантай билээ. Түүний Яао сан хятад хүүхдүүдийг сагсан бөмбөгт дуртай болоход нь түлхэц үзүүлэх зорилгоор 2012 оноос Хятадын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн улирлын тоглолт зохион байгуулж байна.

Мөн тус сан сайн дурын ажилтнуудыг Хятадын 25 мужийн 500 гаруй сургуульд сагсан бөмбөг, биеийн тамирын хичээл заалгахаар илгээдэг. Түүнчлэн Яао сан сагсан бөмбөг болон бусад спортын хэрэгслийг сургуулиудад хандивладаг аж.

Яао сан 2008 онд байгуулагдсан бөгөөд спорт, боловсролд чиглэсэн хандив тусламжийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Хуваалцах