Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина.

Тодруулбал, иргэдийн мэддэгээр Агарта болон Марал аялал хотхоны дунд талаар хоёр эгнээ бүхий авто зам барих юм.

Мөн энэ хүрээнд хоёр талдаа явган хүний зам барихаас гадна гэрэлтүүлэг хийнэ.

Үүнтэй холбоотойгоор НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Уг авто замыг барих гүйцэтгэгчийг ирэх тавдугаар сарын 15-нд шалгаруулж, гэрээ байгуулна. Ийнхүү хоёр сарын хугацаанд авто замыг барих юм. Тус авто зам нь шинэ суурьшлын бүсэд барьж буй Яармагийн авто замаас Нисэхийн авто зам хүртэлх авто замтай нийлэх ач холбогдолтой” гэлээ.

Хуваалцах