Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ядуу тарчиг амьдралаас од болсон өдөр

Хүсэл, тэмүүлэл, зорилгодоо хүрэхэд тийм амаргүй. Магадгүй зарим нэгэн нэрд гарсан одуудад тийм ч хэцүү биш байсан нь ойлгомжой. Харин зарим нэгэнд нь нэр алдарт хүрэх нь амар биш байжээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ядуу тарчиг амьдралаас од болсон өдөр
Ядуу тарчиг амьдралаас од болсон өдөр. Зураг: МҮОНРТ

Хүсэл, тэмүүлэл, зорилгодоо хүрэхэд тийм амаргүй. Магадгүй зарим нэгэн нэрд гарсан одуудад тийм ч хэцүү биш байсан нь ойлгомжой. Харин зарим нэгэнд нь нэр алдарт хүрэх нь амар биш байжээ.

Жастин Бибер-Канадын алдарт дуучин Жастин Бибер үнэхээрийн ядуу, тарчиг амьдрал дунд өсчээ. Тэрбээр идэх ч хоолгүй хоосон хөндий гоймонгоор голоо зогоодог байсан аж. Мөн нарийн буйдан дээр нойргүй шахам хонож, нийтийн байранд амьдардаг байжээ.

Мариан Кери- Алдарт дуучин маань Лонг Айландад ядуу гэр бүлд өссөн бөгөөд түүнд тоглох тоглоом ч байгаагүй гэнэ. Тэрээр өөрийгөө зугаацуулахын тулд нохойндоо муудсан хоол өгөх юм уу, аав ээжийнхээ машинд гал тавин зугаацдаг байснаа хожим нь дурсан ярьсан байдаг. Гэвч Нью-Йорк руу нүүж азтай тохиолдлоор Колумбиа рекордсын хараанд өртсөн нь одоогийн нэр алдарт хүрэх гүүр нь болсон юм.

Jay Zi- Түүний бага нас зовлон зүдгүүр, хүчирхийллийн дунд өнгөрчээ. Гэр бүлд нь талхны зах олдох төдий л өдөр хоногийг өнгөрөөдөг байсан аж.

Леонардо Ди Каприо- Хар тамхи, биеэ үнэлэгчдийн дунд өссөн ч өнгөрсөн зовлонт амьдралаасаа шантраагүй юм. Тэрбээр өөрийн жүжиглэх авьяасаараа амьдралаа бүр мөсөн өөрчилж чадсан нэгэн юм.

Жим Керри- Хүүхэд байхдаа гэр бүлийнхээ хамтаар ачааны тэргэнд амьдарч, өдөржин дугуйн үйлдвэрт ажилладаг байжээ. Бусад жүжигчдийн адилаар өөрийн гэрэл гэгээтэй амьдралыг хайн Hollywood-ыг зорьсон байна. Ингээд нэрт инээдмийн жүжигчин Родни Дэнжерфилдийн хараанд өртсөнөөр жүжигчин болжээ.

Түлхүүр үг:одууд
Хуваалцах