Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар ангийг хийнэ

МҮОНТ-ийн найруулагч Г.Энхтөрийн 1999 онд ерөнхий найруулагчаар нь ажилласан "Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар ангийг хийх ажил, зохиолын шатандаа явж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар ангийг хийнэ
"Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар ангийг хийнэ. Зураг: МҮОНРТ

МҮОНТ-ийн найруулагч Г.Энхтөрийн 1999 онд ерөнхий найруулагчаар нь ажилласан "Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар ангийг хийх ажил, зохиолын шатандаа явж байна. Монголын хамгийн анхны аймшгийн киноны төрөлд багтах энэхүү бүтээлийн хоёрдугаар ангийн зохиолыг Ц.Хүсэлбаатар бичиж байгаа юм.

Тэрбээр "Ядуугийн зовлон" кинонд зохиолч, продюсерээр ажиллаж байсан ба энэ удаад "Хүдэр эргэж ирсэн нь..." буюу "Ядуугийн зовлон-2" нэрээр зохиолоо бичиж байна. Тун удахгүй киноны баг зураг авалтын ажилдаа орох юм.

Тус кинонд Монголын нийгмийн нэгэн үеийн хатуу хөтүү амьдрал, хүн чанар, шунал ихэдвэл шулам болдгийн сургамжийг аймшгийн хэлбэрээр харуулсан байдаг.

Хуваалцах