Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Яг нэг жилийн дараа “Токио-2020” зуны олимпийн наадам эхлэх гэж байна

Япончууд уг олимпийн наадмаа 2020 оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд спортын 33 төрлөөр зохион байгуулна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Яг нэг жилийн дараа “Токио-2020” зуны олимпийн наадам эхлэх гэж байна
Яг нэг жилийн дараа “Токио-2020” зуны олимпийн наадам эхлэх гэж байна. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэдэл болсон спортын хамгийн том баяр олимпийн наадам ирэх оны долдугаар сарын 24-нд эхэлнэ.

Өөрөөр хэлбэл яг жилийн дараа нээлт эхлэх гэж байна. Энэхүү наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Туркийн Стамбул, Испаний Мадрид, Японы Токио хот өрсөлдөж, нарагн улс шалгарсан билээ.

Япончууд уг олимпийн наадмаа 2020 оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд спортын 33 төрлөөр зохион байгуулна.

Тэд 1964 онд анх удаа зуны олимпийн наадмыг хүлээн авч байсан туршлагатай. Харин тэр жил манай улсын тамирчид чөлөөт бөх, хөнгөн атлетик, буудлага, гимнастик, дугуйн төрлөөр өрсөлдөж байв.

Хуваалцах