Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ягаан од” алмаазыг дуудлагаар худалдана

Женев голын эрэг дэх таван одтой Бью-Ривеж зочид буудалд ирэх 11 дүгээр сарын 13-нд дэлхий дээрх хамгийн үнэтэй нэгэн дуудлага худалдаа болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ягаан од” алмаазыг дуудлагаар худалдана
“Ягаан од” алмаазыг дуудлагаар худалдана. Зураг: МҮОНРТ

Женев голын эрэг дэх таван одтой Бью-Ривеж зочид буудалд ирэх 11 дүгээр сарын 13-нд дэлхий дээрх хамгийн үнэтэй нэгэн дуудлага худалдаа болох юм. Дуудлага худалдаагаар 60 сая ам.доллар хүрч магадгүй ягаан алмаазыг Швейцарь дах Сотбис компани олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байна. Зохион байгуулагчид 59,60 карат сорьцтой, зуйван хэлбэртэй “Ягаан од” алмааз нь өөр хаана ч байхгүй, хамгийн үнэтэй эд болно гэдэгт итгэлтэй байгаагаа нуусангүй. Мөн дэлхий дээрх байгалийн эрдэнэсийн томоохон өвд тооцогдоно гэж Сотбис компанийн захирал Дэвид Беннет мэдэгдлээ.

Түлхүүр үг:Алмааз
Хуваалцах