Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ялалтын баяраар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлэх үг анхаарал татаж байна

Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ нацист Германыг бутцохисны 77 жилийн ойн өдрийг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэлэх үг олон улсад анхаарал татаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ялалтын баяраар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлэх үг анхаарал татаж байна
Ялалтын баяраар ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлэх үг анхаарал татаж байна. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ нацист Германыг бутцохисны 77 жилийн ойн өдрийг тохиолдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэлэх үг олон улсад анхаарал татаж байна. Түүний хэлэх үг, Украинд үргэлжилж байгаа цэрэг дайны ажиллагаанд олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чиглэх байх гэж шинжээчид үзэж байгаа тухай NHK мэдээллээ.

Ялалтын баярын өдөр ОХУ-ын нэн чухал түүхэн тэмдэглэлт өдрийн нэг. Баярт зориулсан цэргийн парад өнөөдөр Алс Дорнодоос эхлэн Орос даяар болж байна. Орон нутгийн цагаар өглөө 10 цагт Москвагийн төв Улаан талбайд эхлэх ёслолын парад дээр Ерөнхийлөгч Путин үг хэлэх юм.

Их Британийн батлан хамгаалахын сайд Бен Уоллес болон бусад удирдагчид Путиныг, өнөөдрийн үгэндээ дайн зарлаж магадгүй гэж таамаглаж байгаа тухай NHK-гийн мэдээнд дурдсан байна. Тийнхүү зайн зарлах нөхцөлд бүх нийтийн цэрэг татлага эхлүүлж магадгүй гэж тэд үзэж байгаа юм байна.

Хуваалцах