Ялалтын парадад оролцох сармагчин, шонхорын бэлтгэл хангагджээ
БНХАУ-д энэ сарын 3-нд ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

БНХАУ-д энэ сарын 3-нд ялалтын 70 жилийн ойн арга хэмжээ зохион байгуулагдана. Арга хэмжээний хүрээнд Хятадын төв талбайд цэргийн парад алхах бөгөөд тэдэнтэй хамт тусгай бэлтгэгдсэн сармагчин, бүргэд зэрэг амьтад жагсах юм.
Өчигдөр тус амьтдын бэлтгэлтэй холбогдох албаныхан танилцсан байна. Армийн амьтан сургагчид сармагчинд мод руу авирч “тагнуул” хэрхэн хийхийг зааж байгаа бол шонхорт агаараас тагнуул хийхийг зааж байгаа юм. Түүнчлэн дайны үед чухал холбоог дамжуулдаг байсан “шууданч” тагтаа зэрэг амьтадыг хэрхэн барихыг ч зааж байгаа ажээ.




















