Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Япон кино үнэ төлбөргүй үзүүлнэ

Япон киноны өдрүүд өнөөдрөөс 20-ныг дуустал үргэлжилнэ. Арав дахь удаагаа болох “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, “Япон” сан хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон кино үнэ төлбөргүй үзүүлнэ
Япон кино үнэ төлбөргүй үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Япон киноны өдрүүд өнөөдрөөс 20-ныг дуустал үргэлжилнэ. Арав дахь удаагаа болох “Япон киноны өдрүүд"-ийг Японы Элчин сайдын яам, “Япон” сан хамтран зохион байгуулж байгаа гэнэ.

Иймд өнөөдөр “Тэнгис” кино театрт “Үгсийн цэцэрлэгт хүрээлэн”, “Үүрийн гэгээ” гэсэн хоёр киног үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.

Ийнхүү өнөөдөр гарах киног танилцуулья.

15.00 цагаас The Garden of WordsҮгсийн цэцэрлэгт хүрээлэн (2013 он, 54 мин)

Найруулагч: Шинкай Макото

Төрөл: Анимэ

Дэлхий дахинд танигдсан, хүүхэлдэйн киноны нэрт найруулагч Шинкай Макотогийн зохиол, мөн түүний найруулгаар бүтээгдсэн нарийн мэдрэмж бүхий дүрслэлтэй хүүхэлдэйн кино юм.

2.18.00 цагаас AkanezoraҮүрийн Гэгээ (2007 он, 120 мин)

Найруулагч: Масаки Хамамото

Төрөл: Драм

Уг киноны түүх Эдогийн Фүкагава хэмээх газарт өрнөнө. Кёотогоос ирсэн дүпү үйлдвэрлэгч болон түүний амьдралын түшиг тулгуур болсон эхнэрийн ээдрээтэй амьдрал, үр хүүхдүүдийнх нь гэр бүлээ хайрлах сэтгэлийг дүрслэн үзүүлсэн кино аж.

Хуваалцах