Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Япон терроризмтой тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Японы засгийн газар Парисын халдлагатай холбогдуулан терроризмтой тэмцэх зорилгоор яамдын бүтэцдээ нэмэлт нэгжүүд байгуулахаар болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон терроризмтой тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Япон терроризмтой тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Японы засгийн газар Парисын халдлагатай холбогдуулан терроризмтой тэмцэх зорилгоор яамдын бүтэцдээ нэмэлт нэгжүүд байгуулахаар болжээ. Энэ талаарх нэгдсэн шийдвэр Баасан гарагт болох терроризмтой тэмцэх ажлын хэсгийн уулзалтын үеэр гарах юм байна.

Япон улс терроризмтой тэмцэх төлөвлөгөөнийхөө хүрээнд гадаад хэргийн яаманд терроризмтой тэмцэх зорилго бүхий тагнуулын нэгж байгуулахаар төлөвлөж байна. Энэ нэгж дараагийн Мягмар гарагаас үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлж, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Ази, Ойрхи Дорнод, мөн Хойд болон Баруун Африк гэсэн дөрвөн бүсэд тандалт явуулах юм байна. Эдгээр бүс нутагт байрладаг Японы дипломат төлөөлөгчийн газрууд тус нэгжийн үйл ажиллагаанд туслах зорилгоор орон нутгийн нөхцөл байдал, хэл соёлыг мэдэх нэмэлт ажилчид элсүүлэх юм.

Үүнээс гадна Японы ерөнхий сайдын ажлын албаны дэргэд яамд хоорондын хамтын ажиллагааны газар байгуулахаар төлөвлөж байна. Тус газраар дамжуулан Японы гадаад яам, батлан хамгаалах яам, үндэсний цагдаагийн агентлаг болон бусад яам агентлагууд хамтран ажиллаж, террорист үйл ажиллагааны талаар тагнуулын мэдээлэл түргэн шуурхай солилцож байхаар болжээ. Япон улс террорист халдлагаас сэргийлэхийн тулд нисэх буудал, боомтууд дахь шалгалтаа чангатгахаар төлөвлөж байна. Ингэснээр тус улсад очсон гадаадын иргэд, жуулчдыг шалгахад биометрийн дэвшилтэд технологи ашиглаж, мөн зорчигчдын мэдээлэлд компьютер ашиглан дүн шинжилгээ хийх юм байна.

Хуваалцах