Японд буудайны үнэ нэмэгдлээ
Японы хөдөө аж ахуйн яам импортын таван төрлийн буудайн үнийг дунджаар 4.1 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
Мэдээллийн алба

Японы хөдөө аж ахуйн яам импортын таван төрлийн буудайны үнийг дунджаар 4.1 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Япон улс буудайны хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортоор хүлээн авдаг. Тус улс жил бүрийн арав болон дөрөвдүгээр сард дотоодын тээрэмчидтэй хамтран борлуулагдах үнийг боловсруулж, олон улсын зах зээлийн ханшинд тулгуурлан өөрчлөлтийг хийдэг байна. АНУ, Австралиас хүлээн авах таван төрлийн буудайны худалдааны үнэ нь нэг тонн тутамд 590 ам.долларт хүрэх өөрчлөлтийг хийж байгаа юм байна. Энэ нь өнгөрсөн жилийн 10-р сараас хойш гурав дахь удаагаа үнээ нэмсэн байгааг эдийн засагчид онцолж байна. Энэ хугацаанд буудайны үнэ нийтдээ 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан аж. Үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь иений ханш суларсан төдийгүй Австрали болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэгч улс орнуудын нийлүүлэлтийн чадамж нь буурсантай холбоотой юм. Японы хөдөө аж ахуйн яам буудайны үнэ нэмэгдсэнээс шалтгаалан талх, бусад буудайны гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд тодорхой хяналт ажиглалт хийх болно гэдгээ мэдэгдээд байна.


















