Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японд ууль шувууны кафе нээгджээ

Бүтээлч япончууд муурын кафегаас хальж, цааш нь ууль шувууны кафе нээхээр шийджээ. Энэхүү зоогийн газарт толгой, гар дээрээ зэрлэг шувуу суулгаад хоол идэж болох юм. “The Owl Cafe”-гаар үйлч­­­­­­­­­­­лүү­­лэгч­дийн тоо тас­рах­­­гүй байна. Учир нь шувуудыг айлгаж, үргээх­­гүйн тулд тус кафед нэг до

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд ууль шувууны кафе нээгджээ
Японд ууль шувууны кафе нээгджээ. Зураг: МҮОНРТ

Бүтээлч япончууд муурын кафегаас хальж, цааш нь ууль шувууны кафе нээхээр шийджээ.

Энэхүү зоогийн газарт толгой, гар дээрээ зэрлэг шувуу суулгаад хоол идэж болох юм.

“The Owl Cafe”-гаар үйлч­­­­­­­­­­­лүү­­лэгч­дийн тоо тас­рах­­­гүй байна. Учир нь шувуудыг айлгаж, үргээх­­гүйн тулд тус кафед нэг дор цөөн тооны хүн үйлчлүүлэх боломжтой юм.

Үүнээс гадна үйлчлүүлэгчид ууль шу­вуунд хүрч, тэдэнтэй ярьж, гэрэл гялбуулан зураг авч болох­гүй хориотой аж.

Шинэ кафе нээгдсэнд экологичид тун шүүмжлэлтэй хандаж байна.

Тэдний хэлж буйгаар энэ шувууг зугаа цэнгэлийн зорилгоор битүү орчинд удаан байлгаж болох­гүй гэнэ.

Харин кафены эзэд шувуудаа өдөрт 20 минут чө­лөөтэй нисгэдэг гэсэн байна.

Хуваалцах