Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Японд үзэгчтэй тоглолт ирэх долоодугаар сарын 10-наас эхэлнэ

Харин энэ сарын 19-нд эхлэх байсан лигийн тоглолтыг “covid-19”-өөс түр хойшлуулан долоодугаар сарын 4-нд нээх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японд үзэгчтэй тоглолт ирэх долоодугаар сарын 10-наас эхэлнэ
Японд үзэгчтэй тоглолт ирэх долоодугаар сарын 10-наас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Японы бейсболын холбооны удирдлагууд ирэх долоодугаар сарын 10-наас үзэгчидтэйгээр тоглох болсноо зарлажээ.

Харин энэ сарын 19-нд эхлэх байсан лигийн тоглолтыг “covid-19”-өөс түр хойшлуулан долоодугаар сарын 4-нд нээх аж.

Гэхдээ ердөө нэг л тойргийг үзэгчгүйгээр явуулах гэнэ. Үзэгчтэй тоглолтуудад Засгийн газраас нь зөвлөсний дагуу суудлын тал хагаст буюу “5000 үзэгч, эсвэл суудлын 50 хувь” гэсэн дүрмийг мөрдөх юм байна.

Түүнчлэн хөлбөмбөг, регби зэрэг бусад лигийн тэмцээнд Засгийн газраас зөвлөсөн хязгаарлалтыг дагаж мөрдөх аж.

Хуваалцах