Японы эзэн хаан Нарухито Ромын пап Францисктай уулзлаа
Өнөөдөр Японы цог жавхлант эзэн хаан Нарухито Ромын пап Францисктай Токио хотноо уулзлаа. Тэрээр айлчлалынхаа үеэр дэлхий дахинд хандан цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг уриалсан байна. Ромын пап Япон улсад хийх 4 өдрийн айлчлалаа энэ сарын 23-нд эхлүүлсэн юм. Тэрээр Тайландад хийсэн айлчлалаа
Мэдээллийн алба

Өнөөдөр Японы цог жавхлант эзэн хаан Нарухито Ромын папФранцисктай Токио хотноо уулзлаа. Тэрээр айлчлалынхаа үеэр дэлхий дахинд хандан цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг уриалсан байна. Ромын пап Япон улсад хийх 4 өдрийн айлчлалаа энэ сарын 23-нд эхлүүлсэн юм. Тэрээр Тайландад хийсэн айлчлалаа дуусгаад Япон улсыг зорьсон юм. Ромын католик сүмийн тэргүүн эзэн хааны ордны төв хаалгаар өглөөний 11 цагийн орчимд орж ирсэн байна. Эзэн хаан Нарухито түүнийг ордны урд жигүүртээ тосон авч уулзжээ. Японы 126 дахь эзэн хаан Нарухито Ромын папФранцисктай анх удаагаа ийнхүү уулзсан түүхэн явдал боллоо. Түүнчлэн Ромын Католик сүмийн тэргүүн арлын Япон улсад сүүлийн 38 жилийн хугацаанд хийж байгаа анхны айлчлал нь энэ болж байгаа юм.

Тус айлчлал 1981 онд Ромын II Иоанн Павел Япон улсад хийж байсан айлчлалын дараах анх удаагийн айлчлалаар нэрлэгдэж байгаа юм байна. Эзэн хаан болон ромын пап нарын уулзалт яриа 20 минут орчим үргэлжилсэн юм. Ромын папФранциск өнгөрсөн ням гаригт 1945 онд цөмийн бөмбөгдөлтөд өртсөн Нагасаки хотын дэлбэрэлтийн голомтод байрлах цэцэрлэгт хүрээлэнд очиж цөмийн зэвсгийн асар их эрсдэл, хор уршгийн талаар мэдэгдэл хийх юм.

Үүний дараагаар Хирошима хотыг зорьж, цөмийн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан иргэдийн дурсгалын газарт хүндэтгэл үзүүлэн мөргөл үйлдсэн юм байна. Тэрээр мөн Японы ерөнхий сайд АбэШинзотой уулзах юм байна.



















