Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы гимнастикч Утимура олимпийн хошой аварга боллоо

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болж буй Зуны олимпийн XXXI наадмын спортын гимнастикийн олон төрөлтийн эрэгтэйчүүдийн финалийн шатанд 92365 оноогоор Японы тамирчин Утимура тэргүүлж, олимпийн аварга боллоо.

СО
Солонгоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы гимнастикч Утимура олимпийн хошой аварга боллоо
Японы гимнастикч Утимура олимпийн хошой аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо болж буй Зуны олимпийн XXXI наадмын спортын гимнастикийн олон төрөлтийн эрэгтэйчүүдийн финалийн шатанд 92365 оноогоор Японы тамирчин Утимура тэргүүлж, олимпийн аварга боллоо. Утимурагийн хувьд зургаан хэрэглэлээр тэргүүлсэн бөгөөд ингэснээр тэрбээр энэ төрлийн олимпийн хошой аварга болж байгаа юм.

Харин энэ төрлийн мөнгөн медалийг Украины тамирчин Олег Верняев 92266 оноогоор хүртсэн бол хүрэл медалийг Их британийн тамирчин Макс Энтони Уитлок 90641 оноогоор хүртсэн байна.

Мөн шагналт дөрөвдүгээр байрт Орос, тав, зургаадугаар байрт БНХАУ-ын тамирчид тус тус оржээ.





Хуваалцах