Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Японы жүдочид медалийнхаа чансаагаар тэргүүлж байна

Олимпийн наадмын эхний өдрөөс эхэлсэн жүдо бөхийн төрөлд дэлхийн 136 орны жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас 13 тамирчин оролцож байгаагаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд, гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы жүдочид медалийнхаа чансаагаар тэргүүлж байна
Японы жүдочид медалийнхаа чансаагаар тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдөр хөнгөн атлетикийн тэмцээн эхлэх бол жүдо бөхийн сүүлийн өдөр.

Олимпийн наадмын эхний өдрөөс эхэлсэн жүдо бөхийн төрөлд дэлхийн 136 орны жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас 13 тамирчин оролцож байгаагаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд, гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн юм.

Дээрх төрөлд 25 орон медаль хүртжээ. Тодруулбал Япон Улсын тамирчид гурван алтан медаль хүртсэнээр жагсаалтыг тэргүүлж байгаа бол ОХУ хоёр алттай аман хүзүүнд явна. Харин Итали, АНУ, Бразил, Словени, Аргентин, Чех, Косовогоос тус бүх нэг олимпийн аварга төрөөд байна. Манай улс жагсаалтыг нэг мөнгө, хоёр тавдугаар байр, нэг долдугаар байр эзэлсэн амжилттайгаар 15 дугаар байрт бичигдлээ.

Хуваалцах